Геннисийн эзэн таалал төгсчээ

Дэлхийн хамгийн өндөр настай, Японы иргэн Мисао Окава өчигдөр 18.00 цагийн үед 117 настайдаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр өнгөрсөн сарын 5-нд 117 нас хүрсэн юм. Энэхүү өдөр геннисийн амжилтын эзнээр тодорч, батламж гардан авснаар манай гаригийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон билээ.
Осака дахь “Ахмадууддаа хайртай” асрамжийн газарт Мисао Окава амьдардаг байжээ. Тэрээр 1898 онд мэндэлсэн бөгөөд хоёр хүүхэд төрүүлжээ. Түүний хүү нь 94 настай бол охин нь 92 настай гэнэ. Мисао Окава 15 настайгаасаа хойш өдөрт найман цаг унтаж, өдөр, оройн хоолондоо сүши идэж, 4-5 цаг дасгал хийдэг байжээ.
“NHK” агентлаг 2012 онд түүний амьдралаар “Урт наслах нууц” хэмээх баримтат кино гаргасан юм. Түүнийг нас барсны дараа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе твиттерээрээ дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ