Нэг дор оршуулсан 1300 хүний булш олджээ
2015-04-01

 

Кембрижийн их сургуулийн археологичид дундад зууны үед хамаарагдах оршуулгын газар олсон тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Энэхүү булшинд ойролцоогоор 1300 хүнийг зэрэг оршуулжээ. Археологичид энэхүү оршуулгын газрыг сайтар нягтлах хүртэл байршил болон албаны мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхөөс эрс татгалзсан байна. “Эдгээр хүмүүсийг нэг өдөр оршуулсан нь тодорхой байна” гэж Кембрижийн их сургуулийн багш Сара Кнотон мэдэгджээ. Бүх булшны дэргэд адилхан тэмдэг тавьсан ба “Дараа төрөлдөө энэ газар нутагтаа эргэн төрөөрөй” гэх үгийг бичсэн байжээ. 

 

 

Эрдэмтэд эдгээр хүмүүсийг тахал эсвэл шашны зан үйлийн золиос болсон байх магадлалтай хэмээн тайлбарласан байна. Гэхдээ археологичид “шарилыг шууд хаяхгүйгээр тусгайлан бэлдсэн газар оршуулсан нь эдгээр хүмүүс тахал, халдварт өвчнөөр амиа алдаагүй гэсэн үг. Хэрвээ шашин болон зан үйлийн нөлөөнд автаж амиа алдсан бол тэдний толгой, гар зэрэг нь байхгүй байх байсан” гэж тайлбарлажээ.

 

 

Ихэвчлэн шашны зан үйлээр амиа алдсан хүмүүсийн эд эрхтнээс нэг зүйлийг нь авч үлддэг байна. Археологичид тэднийг өлсгөлөн эсвэл хөнөөлтэй зэр зэвсгийн туршилт болсон байж болзошгүй гэжээ. 1300 шарилын 45 нь бага насны охид гэнэ. Тэднийг аарцагны ясны тусламжтайгаар хүйсийг тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
19001958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-02
Зочин:
19001958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-02
Зочин:
19001958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-02
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
2015-04-02