Нэг сая мод ургуулах хөдөлгөөн өрнөнө
2015-04-02

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж  байгаа талаар өчигдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар мэдэгдлээ. Энэ үеэр сайд Д.Оюунхорол “Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс   доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна.  Энэ гамшгийн эсрэг тэмцэх хамгийн зөв гарц бол байгаль өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгож мод тарих юм. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний чиг хандлага болсон Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо нийцүүлэн “Нэг сая модыг тарьж, ургуулах хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж, мод тарих, арчлах, мэдлэг дадал, туршлагыг бүх насны хүмүүст олгох , модыг зөвхөн тарих биш “ургуулах”, Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг оролцуулах,   бодит үр дүнд хүрсэн байх зорилго бүхий хөдөлгөөнийг эхлүүлж байна” гэсэн юм.

Энэхүү аянг энэ сарын 15-наас ирэх есдүгээр   сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр  сарын 1 гэсэн хоёр үе шаттай өрнүүлэх юм байна. Эхний үе шатанд нэг сая мод тарьж, арчилна, хоёрдугаар үе шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Ургамал:
За Банзаа минь эхлээд ойн цэвэрлэгээ нэртэй ойгоос хичнээн кубм мод бэлтгэв тэрийн бэлтгэснээр ямар үр дүн гарав гэдгийг тайлбарлаад өгчих 1 сая мод тарих нь битгий хэл гаднаас саваа нэртэй мод л битгий оруулж ирээрэй энэ ч Монголд таарахгүй юм байна лээ мөн Банзаа таны онолоор үрээр тарьсан мод амьдрах чадвар сайтай гэдэг байх аа улсын нөөц арай том хэлчүү яав шууд гараад тарих суулгац хэд байгаа вэ
2015-04-02