Дамаск руу дайчдаа илгээв
2015-04-02

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сири улсад хяналтаа тогтоохын тулд нийслэл Дамаск хот руу 1800 дайчнаа илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Дамаскийн удирдлагууд баталж байгаа ба хоёр улсын хиллэдэг хил орчимд хамгаалалт гаргажээ. Хэт даврагчид тус улсын зүүн бүс нутагт хэдийнэ хяналтаа тогтоож, 2000 гаруй хүнийг барьцаалаад байгаа юм.

 

Их Британид төвтэй Сирийн хямралыг зогсоох байгууллагын тэргүүн Мухаммед аль Мумани “Халифын улсаас гадна тус улсад “Аль Кайди” бүлэглэл эрхээ тогтоохыг санаархаж байгаа. Сирийг орхин гарсан хүмүүсийн тоо 5.5 саяд хүрлээ. Мөн армийн зэвсгийн нөөц дууссан. Армийнхан эх орноо хамгаалахыг оролдож буй ч удирдлагуудаас ямар ч дэмжлэг авахгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад ямар ч шийдвэртэй алхам хийхгүй, сураггүй алга болсон. Ассад эх орондоо байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тагнуулын мэдээллээр “Халифын улс” Дамаскийг эзлэхээр төлөвлөж, дайчнаа илгээсэн. Тулаан хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Дайчдын тоог тагнуулууд мэдээлсэн” гэж хэлжээ.

 

Тус бүлэглэл өчигдөр Сирийн баруун мужид байрлах дүрвэгсдийн хуаран руу халдаж, 11 хүний аминд хүрсэн гэж НҮБ-аас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ АССАДЫГ УНАГАХЫН ТУЛД ИУ -ИЙГ АШИГЛАЖ САНХҮҮЖҮҮЛСЭН. МӨН ИУ-ИЙН ЭСРЭГ АГААРААС ЦОХИЛТ ӨГЧ БАЙГАА. ИЙМ Л ХӨГИЙН ЮМ БОЛООД БАЙНА ДА. ЯНКУУД ЛАЛЫН ЕРТӨНЦИЙГ ХАГАРАЛДУУЛЖ ДУУСЛАА. ЭЦСИЙН ДҮНД АНУ АШИГ ОЛОО Л ДУУСАЖ БАЙНА
2015-04-02
Зочин:
2 ulsin hilledeg gazar gechije hoorhi
2015-04-02