”Нис Нис” амьд хөгжмийн фестиваль болно

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нис Нис-2015” фестиваль энэ сарын 9-нд болно. Өмнөх жилүүдийн фестиваль “UB palace”-т зохиогддог байсан бол энэ жил "Northland Function House”-д хийхээр танхимаа сонгожээ.
Харин фестивальд, “Metronom”, “The Lemons”, “Tiger Fish”, “Xoc Cvx бүлэг”, “Моханик”, “Аравт”, “Rec On”, “Growl of Clown”, “Silent Scream”, “Purgatory”, “Destroyers” нарын 10 хамтлаг, дуучин оролцон тоглоно.
Сонирхуулахад, “Нисванис” хамтлагийн шинэ цомгийн ажил дууссан бөгөөд хэвлэлтэнд явуулжээ. Харин “Нисванис” хамтлагийн зүгээс “Нис Нис” фестивалийн үеэр фэнүүддээ өөрсдийн шинэ цомогт багтсан 11 дууг хүргэж, гэнэтийн бэлэг барих аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ