Эрүүл Монголын төлөө “Эверст”-д
2015-04-02

Одоогоос арван жилийн өмнө тавдугаар сарын 30-ны өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилыг эзэлж, Монгол хүн уулсын хаан Эверестийн зулайд хөл тавьж байсан түүхтэй. Тэгвэл гуравхан хоногийн дараа далайн түвшинөөс дээш 8850 метр орших Эверестийн ноён оргилд төрийнхөө алтан соёмбот далбааг тамгалахаар Монгол Улсын гавъяат тамирчин 74 настай Т. Гүррагчаа, олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Непал улс руу нисэх гэж байна. 

 

Ийнхүү хүч чадал, тэсвэр тэвчээрийн туйл, дэлхийн хамгийн өндөр цэгт авиралт хийхээр мордохын өмнө Эрүүл мэнд, спортын Сайд Г.Шийлэгдамба хүлээн авч хүндэтгэл үзүүлж, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, залуу ирээдүй хойч үедээ эрүүл энх, сайн сайхан амьдрахын үлгэр дуурайлал болсон та хоёроороо Монголын ард түмэн бахархаж байна гээд амжилт хүсч гарын үсгээ зурлаа.

Shuud.mn
Сонин хачин