Бид өнөөдөр ярьдаг соёлтой болж байна
2015-04-02

"Монголын ногоон нам"-ын дарга д.Энхбат "Монголын эдийн засгийн форум 2015" үргэлжилж байна. Энэ үеэр “Ногоон нам”-ын дарга Д.Энхбатаас форумаас гарах үр дүнг хэрхэн харж байгаа талаар тодрууллаа.

 

Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийдөө форум болгон дээр юу хэлэлцэх бол гэдэг нэг л хүлээлт байдаг. Энэ удаагийн хуралдаанаас харахад Монголбанк, Сангийн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар зэргээс ирсэн хүмүүсийн илтгэлийг сонслоо. Миний бодлоор тэд өнөөдөр хийх ажил дээрээ ч тэр, маргааш хийх ажил дээрээ ч тэр нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.

 

Эндээс би ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл юмс тийм амархан өөрчлөгдөхгүй юм байна. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглалын гурван том хэсэг өнөөдрийн асуудлыг, маргаашиийн шийдвэрийг өөр өөрийнхөөрөө харж байна. Гэхдээ нэг сайн тал нь ингээд уулзаад ярьж байгаа сайхан байна. Иймэрхүү асуудлыг зөвхөн энэ форумаар биш бүх нийтийн хэлэлцүүлгээр ярьж байж шийдэлд хүргэх учиртай.  

 

Тухайлбал, ингээд халамжийн бодлого байгаад л байх юм уу. Аль эсвэл монгол дандаа мөнгөтэй байх юм уу, эсвэл орон сууцын зээлийг хязгааргүй өгч чадах юм уу. Ер нь ингэж өр тавиад байж болж байгаа юм уу зэрэг асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрнэ.

 

Зөвхөн Дорж сайн учраас, Дондог муу учраас биш. Асуудал нь өөрөө ийм байгаад байна гэдгийг хүн бүр ойлгосон цагт л монгол жаахан цэгцрэнэ. Түүнээс биш наана нь янз бүрийн уриа лоозон хэлж, гэрээ хэлцэл хийснээр асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр мөнгөний ханш унаж байгаа асуудлыг Монгол Банкны  захирал Н.Золжаргал  өөрөөр тайларнэг өөрөөр тайлбарлаж байна.

 

Гэтэл энэ асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нэг өөрөөр харж байна. Харин иргэдийн амьдрал тааруу  байгаа тул маш их бухимдалтай байгаа. Тиймээс эдийн засгийн шалтгаантай юм уу, буруу бодлого гаргаснааас юм уу, зөв хөгжөөд явж байтал дэлхий өөрчлөгдчихсөн юм уу. Бид энэ бүгдийг ярих ёстой.

 

Яриад нэгдсэн зөв ойлголцолд хүрч чадвал дараагийн алхам хийгдэнэ. Форумын дүр зургаас харахад бид өнөөдөр ярьдаг соёлтой болж байна. Энэ нь нэг том давуу тал, нэг алхам урагшиллаа гэсэн үг" гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huiten bish hatuu baigaa bizdee unen ug helj baigaa bolhr
2015-04-02
hnnn:
ene hyn ih hyiten hyn shyy. Yaria ni hyrtel hyiten..
2015-04-02