Нийслэлийн Монгол Ардын Намын түүхт 90 жил
2015-04-02


Нийслэлийн Монгол Ардын намын 90 насны ойн өдөр энэ сарын 27-нд болно. Байгуулагдсан цагаасаа хойш 90 жилийн урт замыг туулан өнгөрүүлэхдээ эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөө тэмцэж, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэх, ард түмнийхээ сайн сайхан аж төрөх нөхцөлийг хангахын төлөө ажиллаж ирсэн гавьяаг нь үгүйсгэх аргагүй юм. Товчхондоо, Монголын түүх бол МАН-ын түүх гэх үг ч өдгөө буурлуудын аманд бий.



Монгол Ардын нам нийслэлийг удирдах хугацаандаа Улаанбаатар хотын хөгжлийн  хөтөлбөрийг  Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан, үйлдвэржилт, ажлын байранд  онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ бидний өвөө, эмээ, аав,  маань  сард  26 хоногийн ажил  хөдөлмөр хийж,  нийслэл хотоо босгож бидэнд үлдээсэн нь түүхийн хуудаснаа мөнхөрчээ. Иймд Нийслэлийн МАН-ын хорооноос төрсөн өдрөө угтан хотыг бүтээн босгосон  ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,  талархлаа илэрхийлэх зорилгоор  “Хотын хөгжилд-иргэн таны оролцоо” 26 өдрийн  аяныг  өчигдрөөс эхлүүлээд байна. Аян энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн МАН  хороод, гишүүд дэмжигчидтэйгээ “Тусгаар тогтнолын ордон-ы  өмнөх  талбайд цугларч,  Нийслэл хотын замын түгжрэл, агаарын бохирдол,  хотын иргэний эрүүл аюулгүй амьдрах  орчин зэргийг яаж өөрчлөх талаар өөрийн саналаа өгч,  дараа нь 90 жилийн ойдоо баяр  хүргэж гарын үсгээ үлдээж байна. Өнөөдөр л гэхэд үүрийн ахмадууд иогоор хичээллэж, бясалгал хийсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uugan huchin ch tsaanaa l uur uma.naidaj bga shuu
2015-04-02