Мөрөөдлийн театр ”мөрөөдлийн баг” боллоо
2015-04-03

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид үзэгчдэд хошин шогийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэд энэ сарын 11-нээс эхлэн “Соёлын төв өргөөн”-д хошин шоу тоглолт хийх юм. Монголын драмын урлагт мэндэлсэн отгон  театруудын нэг ч уран сангаа чамгүй баяжуулж чадсан тэд өнгөрсөн хугацаанд “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Их ид шидтэн”, "Тэр чинь би" драмын жүжиг, “Миний ээжийн дайсан”, уран сайхны кино бүтээгээд амжсан билээ.


Харин энэ удаад “Мөрөөдлийн театр”-ынхан "Мөрөөдлийн баг" болж тоглох юм байна.

 

Дашрамд дуулгахад, жүжигчин О.Дөлгөөн хамтлагтаа эргэн ирж, энэ удаагийн тоглолтдоо оролцох юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин