Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2015-04-03

 

Камчаткийн эрэгт Оросын “Дальний Восток” хөлөг энэ сарын 1-нд оройн 20.30 цагт живж, 43 далайчин амиа алдсан билээ. Мөн 26 далайчин сураггүй алга болсон юм. Ослын газар ажиллаж буй аврагчид өчигдөр 22.00 цагт сураггүй алга болоод буй 11 далайчны цогцсыг далайгаас гаргаж авсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Ийнхүү хөлгийн ослоор нийтдээ 54 далайчин амь үрэгдсэн” гэж Петропавловск-Камчатскийн далайн боомтын аврах албаны төлөөлөгч Артур Рец хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Сураггүй байгаа далайчдыг 100 гаруй аврагч хайж байна. Осол гарах үед хөлөлт 132 далайчин байжээ. Тэдний 78 нь Оросын иргэд бол үлдсэн нь Украин, Латви, Мьянмар, Вануатугийн иргэд байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин