Майли найз залуугаа уучилжээ
2015-04-03

 

Дуучин Майли Сайрус өнгөрсөн жилийн сүүлчээс холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггертэй болзох болсон юм. Тэднийг хэдхэн хоногийн өмнө салцгаасан хэмээн Америкийн хэвлэлүүд бичиж, тэдний салалтын шалтгааныг Майлигийн найз Тэйлор Бурнесээс болсон гэсэн билээ. Хэсэг хугацаанд тусдаа амьдарсан хосууд өчигдөр Лос Анжелес хотод байрлах Майлигийн гэрээс хамтдаа гарч байгаа зургийг Британийн “www.dailymail.co.uk” сайтын гэрэл зурагчин авч, сайтдаа нийтлүүлсэн байна.

 

“Тэд буцаад нийлсэн нь тодорхой байсан” хэмээн хосын зургийг авсан гэрэл зурагчин ярьжээ. Гэрчүүд “Патрик уучлалт гуйсан учир Майли уучлалыг хүлээн авсан” гэж мэдээлжээ.

 

Патрик, Тэйлор нарын хамтдаа байгаа зургийг “TMZ” сайт нийтлэсний дараа Майли твиттертээ “Бидний хар өнөөдрөөр дуусгавар болсон” гэж байсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин