Үерийн бүс дэх айлуудыг 52 байршилд нүүлгэн шилжүүлнэ
2015-04-03

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Өмчийн харилцааны газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаагийн   467 өрх  буюу 19,7% нь Сонгинохайрхан дүүрэгт, 755  өрх буюу 31,8%  нь   Баянзүрх дүүрэгт тус тус суурьшдаг. Эдгээр айлууд нь үерийн аюулд өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр айл өрхүүдийн 65,4 хувь нь Газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй амьдарч байна.



Тухайлбал Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 16 айл усны ундарга дээр зөвшөөрөлгүй байршны улмаас одоогоор амьдрах боломжгүй усанд автсан байдалтай байгаа юм.



Ажлын хэсэг хуралдааны шийдвэрээр үерийн хамгаалалтын далан суваг, инженерийн байгууламж хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах тул иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Хотоос төлөвлөн олгож байгаа 52 байршилд энэ айлуудад газар олгох нь зүйтэй.


Мөн олон нийтэд үерийн аюултай бүсийн байршил, учруулах эрсдлийн талаар нээлттэй сурталчлах, хотын зурагт тэмдэглэх, сайтанд байршуулах, хориотой бүсийг тогтоож тэмдэгжүүлэх, шороо асгаж суурьшлын бүс болгосон газруудад нөхөн сэргээлт хийж байгалийн гольдролд оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин