Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа
2015-04-03

Аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор КайеЧон Улаанбаатар хотод хүрэлцэн ирж,“Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцов.Сургалтын агуулга ньнийтийн албаны үйлчилгээний стандарт, шаардлагуудаас гаднаажилтнысайхан харилцаа, найрсаг байдлын үндэс болсон байгууллагын уур амьсгал, соёлыг бий болгох, олон янзынулс, үндэстний өөр өөр нийгмийн төлөв,соёлтой хүмүүсийн ялгааг мэдэрч ойлгон, зөв харилцах арга замуудын талаар байв.Профессор Кайе Чоннь Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын Боловсролын зөвлөлийн дэд тэргүүн, КонрадХилтоны коллежийн захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо “Аялал жуулчлалын маркетинг” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр давхар ажилладаг.Тэрээр маргааш, нөгөөдөр Улаанбаатар хотын зочид буудлуудын захирал, менежерүүдэд зориулсан уулзалт, семинарт зочин илтгэгчээр оролцоно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин