УИХ-ын дарга эдийн засгийн чуулганыг хаана
2015-04-03

“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр /2015.04.03/ өндөрлөх гэж байна. “Итгэлцэл” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг хааж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлнэ.

 

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд дотоод, гадаадын мянга шахам төлөөлөгч оролцсон бөгөөд нэгдсэн хуралдаанаас гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээл,хөрөнгө оруулалт, Монгол Улсын зээлжих зэрэглэл, мэдээллийн ёс зүй гэхчилэн сэдвүүдээр салбар хуралдаан зохион байгуулсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
olon gadnii hurungu oruulagch nariig tatah chuulgan bolj chadsan gej bodoj baina. amjilt husie
2015-04-03
Зочин:
olon shine sanal, olon shine shiidel olj ediin zasgiig awarna gej naidii.
2015-04-03
Зочин:
ene hural tsagaa olson chuhal chuulgan bolson. mash olon sanaa, shiidel garsan gej naidii.
2015-04-03
Зочин:
Ene hurald oroltsson , iltgsen, yriltssan, heleltssen buhen ta nar mini ene ulsiin ediin zasgiig awrana shuu. amjilt husie
2015-04-03
Зочин:
mundag chuulgan bolson, mash heregtei uedee bolson, ediin zasgiig awrah heregtei
2015-04-03