Селенад аз жаргал хүсье
2015-04-04

Дуучин Жастин Бибер “On Air radio show”-д оролцох үеэрээ “Экс хайр Селена Гомезд аз жаргал хүсье. Бид салсан. Салалт надаас болсон. Бидний хайр дахин сэргэхгүй байх. Тиймээс аз жаргал хүсье. Сайхан амьдраарай” гэж хэлжээ.

 

Селена саяхнаас DJ Заян гэгчтэй үерхэх болсон юм.

 

Бибер ярилцлагынхаа дараа твиттертээ Заяны зургийг байршуулаад “Чи хэн бэ?. Таалагдахгүй байна. Чи Селенагийн сэтгэлийг хэрхэн хөдөлгөсөн юм бэ” гэж жиргэжээ. Дээрх жиргээний дараа Селена "Амьдралаас минь холд. Битгий, битгий. Холд” гэж хариу жиргэсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Селенагийн фэнүүд Биберийг түүнтэй эргэн нийлэхийг оролдож байна гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин