Тикрит хотыг чөлөөллөө
2015-04-05

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сард Садам Хуссейний эзэмшилд байдаг Тикрит хотыг эзэлж, эрхээ тогтоосон юм. Энэхүү хотод Садамын 10 гаруй харш, музей, гар урлалын томоохон үйлдвэрүүд байдаг аж. Өнгөрсөн сарын 2-ноос эхлэн Иракийн Засгийн газар хотоо эргүүлэн авахаар Тикрит рүү цэргээ илгээсэн билээ. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн тулааны үеэр 500 гаруй хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь иргэд болон хэт даврагчид аж. Тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади өчигдөр үндэсний телевизээрээ дамжуулан “Бид түүхэн ялалт байгуулж, Тикрит хотыг хэт даврагчдаас чөлөөллөө” гэж мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Энэхүү мэдэгдлийн дараа хотоосоо дүрвэсэн 5000 иргэн буцан гэр орондоо харьж, хотын төвд баярын жагсаал зохион байгуулсан байна. Хэт даврагчид хотод эрхээ тогтоосны дараа Засгийн газар тус хотын цахилгаан, усыг хаасан билээ. Ерөнхий сайд ирэх долоо хоногт цахилгаан, усыг өгч хэвийн ажиллагаандаа орох болно гэж мэдэгджээ.

 

Армийнхан ялалт байгуулсны дараа Ерөнхийлөгч Фасуд Мосум “Иракийн ард түмэн ингэтлээ баярлаж байгааг нь сүүлийн хэдэн жил харсангүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
яяяя:
Саддам хуссейны эзэмшилд байдаг гэнэ уу?
2015-04-05