Эрчим хүчний үнийг чөлөөлнө

Манай улсад эрчим хүчний үнийг төрөөс тогтоож ирсэн билээ.
Цахилгаан станцууд үнэ нэмэх санал гаргадаг ч иргэдийн зүгээс ирэх эсэргүүцлээс болгоомжлон үнийг хүчээр барьсаар ирсэн.
Тэгвэл Засгийн газар ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх зорилго тавин ажиллаж эхэлжээ.
Ингэснээр үнэ нэмэгдэх ч цахилгаан станц, нүүрсний уурхайнуудын хооронд үүссэн өр авлагын гинжин хэлхээ задарч, яваандаа эмх журмандаа орно хэмээн үзэж байгаа аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ