Сурагчид өнөөдөр хичээлдээ орно
2015-04-06

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт өчигдөр дуусч, өнөөдрөөс хичээлдээ орно.

 

Сурагчид долоо хоног амарч, өнөөдрөөс хичээлдээ орж байна. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн байдаг.

Тодруулбал, бага анги буюу 1-5 анги гуравдугаар сарын 21-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу 6-9 анги гуравдугаар сарын 21-нд амарч, өнөөдөр орно.

Харин ахлах анги буюу 9-12 анги гуравдугаар сарын 14-нд амарч, гуравдугаар сарын 29-нд орсон билээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин