Йеменд өгч буй цохилтоо зогсоохыг шаардав
2015-04-06

 

ОХУ-ын Засгийн газар Саудын Араб улсыг Йеменд өгч буй цохилтоо зогсоохыг шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Саудын Араб өнгөрсөн долоо хоногоос эхлэн Йеменд агаараас цохилт өгч тус улсын хэт даврагч “Хоути” бүлэглэлийг бууж өгөхийг шаардаж буй билээ. “Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади эрх мэдлээ эргүүлэн авах хүртэл агаараас цохилт өгсөөр байх болно” гэж Саудын Арабын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн билээ. ОХУ-аас Саудын Араб улсын явуулж буй цэргийн ажиллагааг буруутгаж “Дайны аргаар бус энх тайвны аргаар Йемений хямралыг зогсоох хэрэгтэй. Цохилт өгөх нь хямралыг улам даамжруулж олон хүн амиа алдах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

 

Энэ амралтын өдөр шийт шашны “Хоути” бүлэглэлийнхэн Сана хотноо халдлага зохион байгуулж, 14 хүний  аминд хүрчээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл “Йемен иргэний дайны эрмэгт хүрч, ядуурал, хүчирхийлэл газар авсан” гэж мэдээлжээ.

 

Ерөнхийлөгч Хади албан тушаалаа эргүүлэн авах хүртэл Йеменд очихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ амралтын өдөр шийт шашны “Хоути” бүлэглэлийнхэн Сана хотноо халдлага зохион байгуулж, 14 хүний аминд хүрчээ. Энэ юу гэсэн үг вэ өөрсдийнхөө эзэлсэн газарт халдлага зохион байгуулдаг боло юу? Сэтгүүлчээ зоохон бодож байгаад бичээч
2015-04-06