Мухаммед Мохамудын толгойг 20 саяар үнэлэв
2015-04-06

 

Кенийн нийслэл Найроби хотноо байрлах “Garissa” их сургуулийг тус улсын хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл барьцаалж, 147 оюутны аминд хүрсэн билээ. Тус улсын Засгийн газар “Аль Шабаб” бүлэглэлийн тэргүүн Мухаммед Мохамудын толгойг 20 сая ам.доллароор үнэлж буйгаа мэдэгдэж, бодит мэдээлэл өгсөн хүмүүсийн шагнахаа мэдэгдсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Харамсалтайгаар амиа алдсан оюутнуудын төлөө тус бүлэглэлийг устгацгаая. Бид нэгдсэн хүчээр дайчнаа нухчин дарцгаая” гэж тус улсын төрийн мэдлийн “KEN” агентлаг мэдээлсэн байна. “Кенийн ирээдүйг заналхийлэгч” гэх зарыг гудамж бүрт байршуулж, иргэдийг идэвхитэй оролцохыг тус улсын Ерөнхий сайд Амиар Хамид уриалсан байна.

 

“Аль Шабаб” бүлэглэл энэ оны эхээр хүчирхэгжиж эхэлсэн юм. Тус бүлэглэлийн санхүүгийн гол эх үүсвэр хүний болон эд, эрхтний наймаа билээ. Өнгөрсөн сар тус бүлэглэл өсвөр насны 70  гаруй охиныг хулгайлж, хил давуулсан нь тогтоогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk:
20,000,000.00 KES = 218,730.40 USD Kenyan Shilling ↔ US Dollar
2015-04-06
Зочин:
20 сая Кенийн шиллинг гэж зар дээрээ бичсэн нь харагдаж байна
2015-04-06