Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг шүүнэ
2015-04-06

БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны эцэст орших "Хар хошуу" гэх уулын орой дээр хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч онд гарсан. Тэгвэл өнөөдөр уг хэргийн шүүгдэгч И нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэхээр товложээ.

 

Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

 

Түүний үйлдсэн энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
elbeg dorj:
yutai ch erunhiilugch iim humuusiig tsaazlahgui gesen odoo uuriiguu her uhaantaig harj bgaa bolovuu
2015-04-06