68 хүнийг осгож, хөлдөхөөс аварчээ
2015-04-06

Өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орсны улмаас автомашин цасанд сууж, зорчигчид хөлдөх, осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн олон дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Тухайлбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багануур дүүргийн ОБХ-ээс  Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замын постод, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Төв аймгийн чиглэлийн авто замын постод, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баруун аймгийн чиглэлийн авто замын пост, уулзваруудад  иргэдийг төөрөх, цасанд суух, осгох хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалтыг зохион байгуулж нийт 48 автомашинтай, 68 хүнийг цасанд боогдсон байсныг татаж гарган хөлдөх, осгох эрсдэлтэй нөхцөл байдалд байсныг аварсан байна.

 

Мөн Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд гурван том хүн, таван хүүхэдтэй автомашин цасан боогдсон, машин нь шатахуунгүй болсон гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, гал унтраах 80 дугаарын ангийн албан хаагчдыг очиход Төв аймгийн Баян сумын  нутаг хүдрийн уурхай орох автозамд 1 автомашинтай, 8 иргэн  даарсан байдалтай цасанд боогдсон байсныг автомашиныг цаснаас татаж гарган иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үүргээ боломжийн гүцэтгэж байна. ХАРИУ ШАГНАЛ ЕНЕРАЛ МЕНЕРАЛ БИТГИЙ ГОРЬДООРОО
2020-01-20