Автобус гол руу унаж, 21 хүн амиа алджээ
2015-04-06

Хятадын Гуйжоу мужид зорчигч тээврийн автобус өчигдөр 22.00 цагийн орчимд гол  руу унаж, осолдсоны улмаас 21 хүн амиа алдсан тухай “www.chinadaily.com.cn” мэдээллээ.

 

Ослын шалтгааныг үзэгдэх орчин муу байснаас болж жолооч удирдлагаа алдаж, Бизе хошуу дахь гол руу унасан хэмээн тодорхойлжээ.  Аврагчид таван цагийн турш ажиллаж, автобусыг уснаас гаргасан байна.

 

Автобусанд нийтдээ 39 хүн зорчиж явсан бөгөөд осол болоход 14 хүн газар дээрээ амиа алджээ. Аврагчид шархтсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ч долоон хүн шархаа дийлэхгүй амиа алдсан байна. Эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан хүмүүсийн нэг нь автобусны жолооч байжээ.

 

Амиа алдсан хүмүүсийн дунд гурван настай хүү байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин