“Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармаг болно
2015-04-06

Монголын Залуучуудын Холбооноос энэ дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласан юм. Үүнтэй холбогдуулан Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 10-ны Баасан гарагт “Бүтээн байгуулалт–2015” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар болжээ.

 

Бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад энэхү хөдөлмөрийн яармагийн зорилго оршиж байгаа аж.

 

Хөдөлмөрийн яармагт зам, барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэх, зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд хүний нөөц бүрдүүлэлтээ хийх боломжтой гэнэ.

 

Хамтран зохион байгуулагчаар ШУТИС, Монголын барилгачин залуучуудын холбоо, Автозамчин залуучуудын холбооноос оролцох юм байна.

 

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин