Хаврын чуулган нээлтээ хийлээ
2015-04-06

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы гишүүдийн 88.2 хувийн ирцтэйгээр нээгдэж, УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр хаврын чуулганаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Улс төрийн намуудын тухай, Монгол Улсын урт хугацааны бодлогын хөгжлийн тухай, Сонгуулийн тухай зэрэг улс төрийн ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэхээ дурдав.

 

Мөн Засгийн газартай тулж ажиллахаа мэдэгдэв. Тэр дундаа Тавантолгойн гэрээнд гол анхаарлаа хандуулж, УИХ-ын шүүлтүүрээр ороогүй гэрээ байгуулсан сайд нарын суудалтай ярихаа чуулганы индрээс мэдэгдэв.

Shuud.mn
Сонин хачин