Харри Австралид алба хаана
2015-04-06

Их Британийн ханхүү Харри ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас албан ёсоор чөлөөлөгдөх билээ.

 

Тэрбээр энэ өдрөөс өмнө Австралийн армид нэг сарын хугацаанд цэргийн алба хаахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Албаа хаахаар Ханхүү өчигдөр 15.00 цагт Канберра хотоо хүрэлцэн ирж, албаны хүмүүстэй уулзсан байна. Тус хотын 20 мянга гаруй иргэн ханхүүг хүлээн авч, цэргийн албаа сайн хаахыг хүсчээ. Харри Австралийн армид үүрэг гүйцэтгэх хугацаандаа Перт, Дарвин, Сидней хот дахь нисэх хүчний ангид алба хаах юм. Тэрбээр тусламжийн нисдэг тэрэгний жолоочоор ажиллах аж.  Ханхүү 10 жилд армид хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд гурван удаа Австрали улсад алба хааж буй.  Тус улсын Ерөнхий сайд Тони Эббот ханхүүг ирсний дараа “Нэр төрийн хэрэг” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин