Б.Сарантуяа “Сэхүүн салхилна”
2015-04-06

Монголчууд зууны манлай Б.Сарантуяа энэ сарын 20-нд төрсөн өдөртөө зориулан ээлжит тоглолтоо хийх гэж байна. Түүний төрсөн өдрийн ес дэх тоглолт болох энэхүү тоглолтын нэр “Сэхүүн салхи”.

 

Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин Сараагын амьдралыг “Сэхүүн салхи” нь тэр чигт нь илэрхийлчихмээр "драм”-тай дуу аж.

 

“Сэхүүн салхи”-ийг зөвхөн Б.Сарантуяад л зориулсан юм шиг, түүнээс өөр хүн ингэж амьдруулж чадахааргүй ч юм шиг ёстой л дуу, дуучин хоёр биесээ олсон гэлтэй.

 

 Төрсөн өдрийн тоглолт хийх санааг найз Б.Ангирмаа нь санаачилж байсан бөгөөд энэ жилийн хувьд ес дэх удаагаа болж буйгаараа онцлогтой болно.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин