Жеймс Бонд хагалгаанд оржээ
2015-04-06

“Жеймс Бонд” цувралын од жүжигчин Дэниел Крейг өнгөрсөн амралтын өдөр зураг авалтад оролцож байхдаа өвдгөндөө бэртэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өвдгөө гэмтээсэн учир яаралтай хагалгаанд орсон байна.

 

Дэниел Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр 17.00 цагийн үед хагалгаанд орсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Жүжигчний биеийн байдал хэвийн. Ирэх долоо хоногоос физик эмчилгээ хийлгэх болно” гэв. “Жеймс Бонд” киноны шинэ цуврал Спектр өнгөрсөн хоёрдугаар сараас зураг авалтаа эхлүүлсэн ч ийнхүү гол дүрийн жүжигчин нь бэртсэн учир нээлтээ хийх өдөр нь тодорхойгүй болжээ. Жүжигчин эрийг эмнэлгээс гарах хүртэл зураг авалтын бусад хэсгийг авч эхэлжээ. Дэниел ирэх сарын 1-нээс зураг авалтадаа орохоор болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин