Лив Тэйлор хүүгээ танилцуулав
2015-04-06

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүгээ Сайлор Гарднер хэмээн нэрлэсэн юм. Жүжигчин бүсгүй өнөөдрийг хүртэл фэнүүд болон хэвлэлийнхэнд хүүгээ танилцуулаагүй, нууцалсан юм. Тэйлорын гэр бүл Флорида мужид амарч байхад “TMZ” сайтын гэрэл зурагчин нууцаар зураг авч, Сайлорын анхны зургийг сайтдаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хүүгийн зураг сайтуудаар тарсны дараа жүжигчин бүсгүй инстаграмдаа “За яахав. Хүүгээ олны танил болгохыг хүсээгүй юмсан. Даанч хэвлэлийнхэн манай гэрийн нууцыг задалчихлаа. Танилц. Энэ миний хүү. Улаан өндөгний баярын мэнд хүргье, фэнүүддээ” гэж бичээд, хүүгийнхээ зургийг байршуулжээ. Тэйлор хүүгийнхээ эцэг Дэв Гарднертэй албан ёсоор гэрлээгүй билээ. Гэхдээ жүжигчин хүүгээ аавынх нь Гарднер овгоор овоглосон байна. Хэвлэлүүд Дэв, Тэйлор нарыг хуримласан хэмээн мэдээлж буй ч хос албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин