Улсын аваргууд тодорлоо
2015-04-06

 

“Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тэмцээн 2 үе шаттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 50 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.

 

Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдаас бага насны ангилалд улсын 2, дунд насны ангилалд улсын 4, насанд хүрэгчдийн ангилалд улсын 5 дээд амжилт шинэчлэгдсэн байна. Мөн дунд насны ангилалд дэлхийн 3, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 1 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Их Мастер С.Цогбадрах 6538 оноогоор  тамирчдаа манлайлж, ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 6126 оноогоор удаалсан байна. Харин  дунд насны ангилалд Э.Пүрэвжав 6051 оноогоор түрүүлжээ.

 

Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд авсан 6598 оноогоор 6-р байрт хэвээрээ бичигдэж, Их Мастер С.Цогбадрах 18-р байраас 7-р байр руу, 16 настай Их Мастер Э.Пүрэвжав 29-р байраас 11-р байр руу урагшиллаа.

Shuud.mn
Сонин хачин