М.Энхсайхан: Тавантолгойн гэрээ хууль зөрчөөгүй
2015-04-06

Гэрэл зургийг MPA.MN Тавантолгойн хэлэлцээ УИХ, Засгийн газрын хооронд зөрчил үүсгэн, нийгмийг ч талцуулахад хүргэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан Тавантолгойн хэлэлцээ төгсгөлийн шатандаа явж байгааг мэдэгдсэн бол УИХ-ын дарга З.Энхболд уг хэлэлцээг хууль зөрчсөн, парламентаар хэлэлцүүлэх ёстой гэж хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Тавантолгойн хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

-Гэрээнд ямар өөрчлөлт орсон бэ?

 

-УИХ-ын даргын дурдсан хэлэлцээ бол хоёрдугаар сард хийгдэж байсан гэрээ. Түүнээс хойш гэрээний өөрчлөлт дээр сууж байна. Үндсэн асуудлаа шийдсэн. Олон жилийн бизнесийн зарчмуудыг тохиролцож байгаа учраас үгийн сонголт, цэг, таслал нарийн байх ёстой. Энэ бүхэн дээр сууж байна. Ер нь энэ гэрээ Засгийн газрын хуралдаанаар ороод үзэглэдэг юм гэхэд тэрний дараагаар УИХ-д танилцуулагдана.

 

 

-УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн?

 

-Тийм хууль эрх зүйн шаардлага байхгүй. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл тэгтлээ холилдох юм бол асуудал буруу болно.

 

 

-51 хувь нь үндэсний компани байх шаардлага хангагдсан уу?

 

-Тавантолгой ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компани дээр 100 хувь байна. Өөрөөр хэлбэл, энэ эрх 100 хувь төрийн өмч хэвээр байна. Гагцхүү үйл ажиллагаа явуулж байгаа компанийн 51 хувь нь үндэсний компани байна. Тэр үндэсний компани байх шаардлагыг хөрөнгө оруулагч хангаж орж ирсэн.

 

 

-УИХ-ын дарга хууль зөрчсөн хэлэлцээ явагдаж байна гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-УИХ-ын даргын хэлсэн нь үнэнд нийцэхгүй. Гэрээний эцсийн хувилбар Засгийн газрын хуралдаанаар орох гэж байгаа болохоос биш тараагдаагүй. Яагаад тэгж байна вэ гэхээр ажлын хэсэг эцсийн үр дүнд хүрсний дараа хариуцлага хүлээнэ үү гэхээс биш энд тэнд тараагаад явдаг эд биш. Хоёрдугаар сард яригдаж байсан гэрээг хаа нэг газраас олоод ил болгочихсон. Миний санаа зовж байгаа юм бол хөрөнгө оруулагчид их эмзэглэх байх. Яагаад гэвэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компанитай харилцана гэдэг тийм амархан биш. Цаана нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг байдаг. Хувьцаа эзэмшигчид нь “миний хувьцаа эзэмшигч компани ийм гэрээ байгуулах гээд явж байсан байна” гээд савлагаа үүсдэг учраас хөрөнгийн биржийн шаардлагад зохисгүй орсон болов уу. Гэхдээ тэр гомдлыг бид гаргах биш нөгөө талаас гарах байх.

 

Бидний байгуулж байсан гэрээ бүрэн хүчинтэй болтол нь нууц байлгана гэсэн үг бий. Бидний бүртгэсэн гэрээ бол гарын үсэг зурсны дараа олон юмнууд биелэгдэж байж, хамгийн цаад хугацаа нь гурван сарын дараа хүчинтэй болно.

 

Тэр хүчинтэй болох хугацаан дотор УИХ-д танилцуулж болно гэж үзэж байгаа, тийм ч нөхцөлтэй. Ер нь 2016 оны УИХ-ын сонгууль нь эхэлчихсэн юм шиг байна даа, улс төртэйгээ хутгаад явах юм бол хэцүү л болно. Үүний ард талд монголчууд бид л хохирно.

 

 

-УИХ-ын дарга хэлэлцээг УИХ-аар оруулалгүй үзэглэвэл хариуцлага тооцно гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Би өөрийнхөө хийж байгаа ажилд итгэлтэй байна. Хариуцлагыг үүрсэн шиг үүрч, хийсэн шиг хийх хэрэгтэй. Ажлын хэсэг үндсэн ажлын хэсэг, дэд ажлын хэсэг гэсэн хэсгээс бүрдсэн. Үндсэн ажлын хэсгийг Монгол Улсын сайд ахалсан, Уул уурхайн сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайд орсон улстөрчдийн баг. Дэд ажлын хэсэг мэргэжлийн улс оролцсон. Үндсэн ажлын хэсэг, дэд ажлын хэсэг үүрэг хариуцлагаа зөв хуваарилж ажиллах нь чухал байдаг. Би бол тийм журмаар ажиллаж ирсэн гэж бодож байна. Гэрээний 350 гаруй асуудлыг ярихад үндсэндээ үндсэн ажлын хэсгийн оролцоо бага байсан. Мэргэжлийн асуудлын төвшинд тохирч шийдэж чадсан. Цөөхөн хэдэн асуудал буюу “Урьдчилгааг хэнд өгөх үү”, “Чалкогийн өрийг яах вэ”, “Төмөр замын оруулсан хөрөнгийг яаж авах вэ” гэдгийг тохироход л бидний үүрэг  байсан.

 

 

-Ажлын хэсгийн даргын хувьд УИХ-аар оруулахгүйгээр хэлэлцээг хийх үү?

 

-Ажлын хэсгийн даргын хувьд миний бодлыг асууж байгаа бол Засгийн газрын хэмжээнд хууль эрх зүйн чадамж нь байгаа учраас төгс хийгээд явах ёстой гэж хэлнэ. Байдал ч ийм байгаа. Тухайлбал, консерциумд орж байгаа “Шинхуа”, “Сумитомо”-гийн гарын үсэг зурах чадамжтай дээд хэмжээний менежмэнтийн хүмүүс нь Монголд ирчихсэн байгаа.

 

Хэрвээ бид энэ нөхцөлд алдаа хийвэл дэлхий дахинд өөрсдийгөө асар буруугаар ойлгуулсан алдаа болж хувирна. Төсөл буруу, зөв болсон уу гэдгийг хуультай дүйцүүлж харах хэрэгтэй. Уралдаанд шалгаруулалтын болзолтой дүйцүүлж харах хэрэгтэй. Хэрвээ энэ хангагдаж байвал болж байна гэж үзнэ. Тэгэхгүй бол хүн болгон өөрийн дур зоргоор шалгуур тавьж төсөлд хандаж болохгүй. Яг энэ талаас нь харах юм бол бидний гэрээнд хууль зөрчсөн зүйл байхгүй.

 

268 дугаар тогтоолоор тавьсан бүх шаардлагыг хэцүү ч гэсэн консерциум өөр дээрээ хүлээж авсан байдалтай байна. Хэрвээ энэ таалагдахгүй улс төржөөд хэдэн сайдтай хариуцлага тооцно гэж ярьж байгаа бол бид нар бэлэн. Ийм л асуудал.

 

 

-Хөрөнгө оруулагчид хариуцлага тооцох заалт ороогүй гэсэн. Үүнд?

 

-Тайлбар нь буруу. Өнөөдөр зураад маргааш нь цуцлахаар 30 жилийн ашгаа нэхэх тухай асуудал яригдаагүй. Би түрүүн хэлсэн, энэ гэрээ бүрэн хүчин чадлаа автал гурван сарын хугацаа бий. Бүрэн хүчин чадлаа автал гэдэг нь бид зохих ёсны зөвшөөрлөө өгөх ёстой. Орж ирж байгаа консерциумд.

 

Тэр зөвшөөрөл авсны үндсэн дээр 200 сая ам.долларын урьдчилгаагаа өгөх хэрэгтэй болно. Бодитой тийм харилцаанд ороод хөрөнгө оруулалт хийгээд явж байтал бид гэрээнээсээ татгалзах юм бол тэнд 30 жил гэж байхгүй.

 

Мэдээж энэ том компаниуд орж ирэхдээ Монголын Засгийн газарт итгээд 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулж байгаа учраас бүхий л хөрөнгө оруулалтаа дайчлаад хийнэ. Гэтэл тэр хийсэн юмнаас нь татгалзах юм бол тэд нэхэх эрхтэй. Тэр нь томъёотой, муйхарлан тайлбарлаж болохгүй, олон улсын стандарт.

 

 

-Монголын тал мэргэжлийн хүмүүсийг авч ажилласангүй, гэтэл хөрөнгө оруулагч тал мэргэжлийн багтай байна гэдэг зүйл яригдаад эхэллээ?

 

-Америк, Хонконгт төвтэй хоёр том хуулийн зөвлөх компани ажилласан, Монголын хамгийн туршлагатай хоёр том хуулийн зөвлөх компани ажилласан. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, бид консерциумтай гэрээ хийж байгаа. Консерциум дотроо Монголын үндэсний компани 51 хувь нь байх ёстой. Нэг талаас нь харахад консерциумтай гэж гэрээ хийж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа үндэсний компанийн 51 хувийг байлгахыг Засгийн газрын хувьд сонирхоно. Тийм учраас бид хүчээ нийлүүлж, хуулийн компаниудыг ажиллуулсан. Өндөр чадлын ажил хийхгүй бол монголчууд ийм том төслийг гардан хийж байсан туршлага байхгүй. Тийм учраас хамгийн туршлагатай гэж байгаа гадаадын хоёр, үндэсний хоёр компанийг дайчилж ажилласан. Хоёр талаасаа 10-аад хүн оролцсон.

 

 

-Та сая АН-ын бүлгийн хуралдаанд орсон. Тэд ямар байр суурьтай байсан бол?

 

-Хүний гэрт зодоон болж байгаа тухай ярихаа болъё.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Засгийн газрын ач тусыг нь мэдье гэвэл ард түмний амьдралыг нь л харчих. Фридрих Ницще
2015-04-08
иргэн:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-08
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-08
иргэн:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-08
ORTSOR:
HUULI ZORCHOOGUI CH ARD TUMNII ERKH ASHIG ZORCHIGDSON SHUU. CHI ODOO OGTSOR
2015-04-07
Дулам:
Энхсайхан худлаа шоудаж байгаа МСS маш их uртuu учир уунийг тэдэнд харуйцуулвалурьд тависан зээлээ толоод дуусгана
2015-04-07
Зочин:
HUJAAGIIN HORON SANAA MONGOLIIG BALLAJ BAINA ENHSAIHAN BAABAR BAYARZOGT 3 NIILJ HIISEN GEREE ARD TUMEN MIN BOSOH ZAG BOLJEE
2015-04-07
zochin:
urd n olon geree hiigeed turshlaga suuchihsan bol bas yahav. yu ch medehgui bj ih tom tom yrih ym.huviinhaa mongiig zarj bgaa ym shig zovhon nogoo taliin tuhai sanaa n zovj yrih ym.bayr ,bayrtcogt nar shig hurdhan geree hiij avilgalaa avah geed yaruulchih ym bnadaa.dandaa l hariutclagiig n bi daana gej yrihiin shaldanguud chini.geree hiij gariin usegee zursan l bol tegeed zov ch buruu ch ongorooshdee.omno n sain heleltcej aldsan ch boonooroo aldsan n deeree.
2015-04-06
Зочин:
Энэ нөхөр хужаа ер нь юу яриад бнаа? Биднийг нийтээр нь усан тэнэгүүд гэж доромжилж бнаа шүү. Гэрээ гарын зураад л хүчинтэй болдог. Юуны чинь ..гэрээ хүчээ автлаа 3 сар .. гээд донгосоод бнаа. Гарын үсэг л зурчихсан бол нэмэлт хийнэ гэдэг гонжийнжоо. Ийм том гэрээнд нэг л алдаа гарсан бол өнгөрөө. Дараа нь нэмэлт хийхэд урьдахиасаа 70-80 буулт хийнэ гэсэн үг.
2015-04-06