“Монгол цэргийн жавхаа-2015”-ын шалгаруулалт 13-нд эхэлнэ
2015-04-07

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.



Нийслэлийн Засаг даргын А/140 дүгээр захирамжийн дагуу НЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг зохион байгуулахаар болсон. Тус уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд уралдаанд оролцох ангиудыг 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. 2 дугаар шатанд шалгарсан ангиудаас шалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.



Уралдааныг Цэргийн хотхоны тохижилт - 40 хувь, Биеийн тамирын хэрэгсэл, бие бялдрын стандарт - 40 хувь, Цэргийн жагсаалын ажиллагаа - 20 хувь гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр дүгнэнэ.  

Мөн “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдааныг зохион байгуулж, шалгаруулалтыг 5 дугаар 23-ны өдөр болох “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны үдшийн цэнгүүний арга хэмжээн дээр зарлаж, шагнал гардуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин