Дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ
2015-04-07

Автомашины дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт энэ сарын 15-ны өдөр шилжинэ.

 

Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулахыг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан.

 

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу 4 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Сэтгүүлчээ:
шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж өвлийн цагийн хуваарь энэ шүү дээ. цагийн хязгаарлалтыг өөрчлөхгүй хүрээг нь тэлнэ гэсэн шийдвэр гарсан байгаа. Судалж байж бич л дээ
2015-04-08