Дэлхийн эрүүл мэндийн өдөр
2015-04-07

Эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг аж.

 

Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үүсгэн байгуулагдсан буюу мэндэлсэн өдрийг жил бүрийн 4 сарын 7-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон компанит ажлууд дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаг уламжлал тогтсон билээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоол хүнсээр дамжих өвчин, хүнсний шалтгаант хурц болон архаг хордлогоос хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой асуудал юм.

Даяарчлал, хүнсний үйлдвэрлэл, дэлхийн худалдаа өсөн нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, хүрээлэн буй орчны өөрчлөлт, өвчин үүсгэгч эмгэг төрөгч нянгийн ариутгал, устгал болон эмийн бодисын тэсвэржилт нэмэгдэхийн хирээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, ялангуяа хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын талаарх зөв мэдлэг, хандлага, дадал чухал үүрэгтэй болж байна. 


Бохирдсон хоол хүнс эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагаварыг авчирдаг. Хүнс бохирдоход нөлөөлсөн хүчин зүйлсийг судлан тогтоох, өвчилсөн хүнийг эмчлэх, сувилах, дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах, бохирдсон хоол хүнсний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох, зах зээлээс эргүүлэн татах, сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зэрэгт асар их хэмжээний төлөвлөгдөөгүй хөрөнгө мөнгийг зарцуулах болдог. Зарим тохиолдолдхоол хүнсний бохирдол нь зөвхөн нэг улс орноор хязгаарлагдахгүй дэлхийн нийтийн шинж чанартай асуудал болж хувирдаг.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-07
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-07
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-07