Б.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноов
2015-04-07

Хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн Б.Идэрзаяад шүүхээс 25 жилийн ял оноожээ. Түүнд оноосон 20 жилийн хорих ялыг гянданд, таван жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Уг хэргийг өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцсэн. Б.Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн.

Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

 

Түүний үйлдсэн энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Цэдэв:
Юун 25 жил зардал, шууд л чад хйилгэчихээч дээ
2015-04-07
BOLJ MUU LLRIIG:
BUUR 50 JIL UGUH HEREGTEI BAISIIM
2015-04-07