Хамгийн баян ноход
2015-04-07

Их Британийн “www.telegraph.co.uk” сайт дэлхийн хамгийн баян нохдын жагсаалтыг гаргажээ.

 

Франке

АНУ-ын Сан Диего хотноо 5.3 сая ам.долларын хөрөнгөтэй Франке гэх нохой амьдарч байна. Түүний эзэн Франк Лусан гэх алдартай зураач байсан ба тэрээр 2009 онд цусны өвчнөөр нас баржээ.

Франк бүх хөрөнгөө өвлүүлэх үр хүүхэдгүй учир хайртай нохойдоо өвлүүлсэн аж. Тэрээр 7.5 сая ам.долларын хөрөнгийг нохойдоо өвлүүлж, 2.3 сая долларыг хөршдөө өгсөн байна. Франк нохойг нь эцсийн мөч хүртэл нь халамжилж, дараагийн үр төлд нь энэхүү хөрөнгийг өвлүүлэхийг гэрээсэлсэн байна.

 

 

Кончита, Люсия, Эйприл Мари

Кончита, Люсия болон Эйприл Мари гэх гурван гөлөг 3 сая ам.долларын хөрөнгөтэй. Нохдын эзэн Гейл Поснер өнгөрсөн зул сарын баяраар хайртай гөлөгнүүддээ 100 мянган ам.долларын алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт болон тус бүрт нь нэг сая ам.долларыг хадгалуулсан хадгаламжийн дэвтэр бэлэглэжээ. Мөн гэрээслэлдээ 8.1 сая ам.долларын тансаг харшаа Эйприл Мари нохойдоо гэрээсэлжээ.

 

 

Лосси

Холивудын нэрт жүжигчин Дрю Бэрримор, Том Грин нарыг 2007 оны сүүлээр Лосси гэх нохой шатаж буй байшингаас аварч байсан юм. Жүжигчид нохойд талархсанаа илэрхийлж, 3.1 сая ам.доллар болон тансаг харш барьж өгсөн билээ. Дрю Бэрримор нохойн хамтаар “Vogue”, “ELLE”, “Harper Bazaar” сэтгүүлийг чимж байсан.

 

 

Тоби Раймс

Тоби Раймс бол 92 сая  ам.долларын хөрөнгөтэй нохой. Түүнийг дэлхийн хамгийн баян нохой ч гэдэг. Тоби өөрийн эзэн Элла Уэнделээс өвлөж авсан хөрөнгөнийхөө ачаар саятан болсон амьтан юм.

Уэндел хатагтай тэжээвэр амьтанд тэр тусмаа нохойнд ухаангүй хайртай байсан гэдэг. Тоби Раймс 2004 онд үхсэн ч түүний хөрөнгийг үр төл нь өвлөн авахаар болжээ.

 

 

Опрагийн ноход

Нэрт хөтлөгч Опра Унфри таван нохойтой бөгөөд тэрбээр нохой тус бүртээ 5.1 сая ам.долларын хөрөнгө өвлүүлсэн юм байна.

 

 

Гюнтер IV

Гюнтер IV бол 373 сая ам.долларын хөрөнгө өвлөсөн овчарк. Гюнтер энэхүү мөнгийг өөрийн эцэг III Гюнтерээс өвлөн авсан гэдэг. Эцэг нь өөрийн эзэн Германы гүн Карлотты Либенштейнээс энэ хөрөнгийг өвлөжээ.

Гюнтерийн асрамжлагчид нь түүнд зориулж Мадоннагаас гурван сая ам.долларын үнэтэй эдлэн худалдаж авсан байдаг. Гюнтер өөрийн гэсэн байр, “BMW” машин, хувийн жолооч, тогооч болон зарцтай аж.

 


Калу

Калу хэмээх нохой өөрийн эзэн Сара Женнеферийг Африкт шимпанзегийн дайралтаас хамгаалж байжээ. Энэхүү үйл явдлын дараа эзэн нь нохойдоо 80 сая ам.долларын өв хөрөнгөө өвлүүлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нохой баярхаж өвчигнөхгүй давуу талтай юм даа.
2015-04-07