АН-ынхан баяраа ингэж тэмдэглэнэ
2015-04-07

Жил бүрийн Дөрөвдүгээр сарын 7-ыг Монголын Ардчилсан Нам баярын өдрөө болгон тэмдэглэж ирсэн.

1990 оны 4 дүгээр сарын 7-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлаж анхдугаар их хурлаа хийж байсан түүхтэй. Монгол оронд эрх чөлөө хүний эрхийг дээдэлж Ардчиллалын салхи салхилсан энэ өдрийг орон даяар баяр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Харин өнөөдөр тэд баяраа ингэж тэмдэглэх юм байна.


11:00 - 11:05 Нээлт: Монгол Улсын төрийн дуулал, Хөтлөгч Ш.Баянмөнх

11:05 - 11:20 УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавина

11:20 - 11:25 АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ

11:25 - 11:40 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НАН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ

11:40 - 11:50 АН-ын дэргэдэх байгууллагуудын мэндчилгээ

• Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ч.Банзрагч

• Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл

• Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттүвшин

11:50 - 12:00 АН-ын дээд шагнал “Чингисийн одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа болно

12:00 - 13:45 Хүндэтгэлийн тоглолт болох юм байна.


Дашрамд дурьдахад, өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд АН-ын 25 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 224 бөхийн барилдаан болно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Тэмцэл:
Үхсэн хүүрний чинь баяр, АН сөнөтүгэй
2015-04-07
зочин:
Ичихгүй баяр тэмдэглэх нь ээ, улс орны эдийн засаг унагааж дэлхийн шившиг болгочоод , энэ тэнэгүүдийн нам
2015-04-07