”Монгол цэргийн жавхаа 2015” эхний шалгаруулалт болно
2015-04-07

"Монгол цэргийн жавхаа 2015" уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 13-нд болно.

Тус уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатны уралдаанд оролцох ангиудыг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Хоёр дахь шатныхыг шалгарсан ангиудаас дахин шалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны эцсийн шалгаруулалтыг Чингисийн талбайд хийх "Иргэн-цэргийн бахархлын өдөр" цэнгүүний үеэр шагналыг гардуулснаар өндөрлөнө.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин