Эбола вирусын халдвараар 10509 хүн нас баржээ
2015-04-07

ХӨСҮТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2015 оны гуравдугаар сарын 29-ны байдлаар гурван тивийн 10 улсад Эбола вирусын халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 25279 тохиолдол, 10509 (41.5%) нас баралт бүртгэгдсэн байна.

 

Гаравдугаар сарын 29-ны тухайн долоо хоногт найман эрүүл мэндийн ажилчид шинээр халдвар авсан ба үүнээс Гвиней улсад 7, Сьерра Леонд 1 бүртгэгджээ.

 

Одоогоор Эбола вируст халдвараар нийт 861 эрүүл мэндийн ажилчид өртөж, 495(57.9%) нас баралттай байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин