Түрээсийн орон сууц барина
2015-04-07

Засгийн газрын өчигдөр хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Хүн бүр орон сууц худалдан авах боломж байдаггүй. Тиймээс орон сууц авах боломжгүй иргэдэд зориулж түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхээр судалгаа хийсэн. Засгийн газрын хуралдаанаар нийтдээ 1300  орон сууцыг түрээсээр эзэмших иргэдэд зориулж барих ажлыг эхлүүлэн зохион байгуулахыг БХБ-ын сайдад даалгалаа. Гарсан хөрөнгийг нь буцаан олгох зардлын 2016-2018 оны төсөвт суутгахыг Сангийн сайдад даалгасан.  Аймаг, орон нутагт 60-аас доошгүй, Улаанбаатар хотод 800-гаад орон сууцыг барихаар төлөвлөсөн. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр  барина. Концессийн гэрээгээр барьсан мөнгийг улсын төсвөөс буцаан олгох замаар хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр төрөөс зайлшгүй шаардлагатай орон сууцаар хангах иргэд, залуу гэр бүлд таатай боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд түрээсийн орон сууцны дундаж үнэ ямар байх вэ гэдгийг зах зээлийн ханшаар дундажлан тогтооно. Уг мөнгөөх хуримтлал үүсгэж, түрээсийн орон сууцаар хангах хөрөнгийн зардлыг бүрдүүлнэ гэсэн тооцоо хийж байгаа.  Энэ хөтөлбөр 2015-2016 онд хэрэгжинэ гэлээ.

 

 

400 мянган га талбайд тариалалт хийнэ

 

ХХАА-н сайд Р.Бурмаа хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Өнгөрсөн сарын 27-ноос эхлээд тариалангийн аймгуудтай хамтран семинар, зөвлөгөөг орон нутагт хийжээ. 2015 оны зорилтот хөтөлбөрөө хэрхэн амжилттай зохион байгуулах, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн бодлогын талаар хэрэгжүүлэх ажлын явц газар тариалан бүхий аймгуудад өрнөж  байгаа аж.  Энэ жил 400 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнд, төмс хүнсний ногоо, жимс жисгэнэ, малын тэжээлийн ургамал, тосны ургамал багтжээ.  Энэ жил нийтдээ 465 мянган тонн улаан буудай хурааж авна гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.. Өнгөрсөн жил 489 мянган тонн улаан буудай хурааж авсан байна. Монголчууд жилдээ 365 мянган тонн үр тариа буюу түүнтэй тэнцэх хэмжээний гурилыг хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ жилийн улаан буудайн тариалалтын хэмжээг харахад дотоодын нийт хэрэгцээгээ хангахуйц тариалалт явуулахаар ажээ.  Мөн 167 мянган тонн төмс хурааж авахаар зорьжээ. Одоогийн байдлаар техникийн бэлэн байдал 54 хувьтай явагдаж байгаа гэнэ.  48 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаагаас 45 мянган тонныг нөөцөлж, 3,9 орчим мянган тонныг улсын нөөцөөс авна нэмж авах юм. Дээр тариалан эрхлэгчдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйн үүднээс урьдчилсан зээл олгохоор гэрээ хэлэлцээр хийж байгаа аж. Юуны өмнө шаардлагатай үрийн буудайн 20 хувьтай тэнцэх, мөн шатахуун тослох материалын 50 хувьтай тэнцэх, бордоо болон ургамал хамгааллын бодисийн 30 хувьтай тэнцэхүйц урьдчилсан зээлийг тариаланчдад өгч намар ургац хураалтын үеэр нөхөж авах гэрээ хийнэ. Ер нь хаврын тариалалт амжилттай явах нөхцөл бүрджээ.

 

 Түүнчлэн өнгөрсөн сарын 20-доос эхлэн тариалан бүхий аймгуудад холбогдох сургалтыг явуулж байгаа ба Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод тариаланчдын саналыг авч байгаа аж.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

 

-Тавантолгойн асуудлаар ямар шийдвэрт хүрсэн бол?

 

-Тавантолгойн асуудлаар өчигдөр дэлгэрэнгүй танилцуулгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан Засгийн газрын гишүүдэд хийсэн. Ойлголтын зөрүүтэй асуудлаар сайд нар асуулт тавьж, хариулт авсан. Хэлэлцээ үндсэндээ дууссан, гэхдээ дахин тодотгол зүйл байгаа. Үүнийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлээд гарын үсэг зурах эрхийг олгоно гэдгээ мэдэгдсэн.

 

 

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг төр санхүүжүүлэх үү?

 

-Төр санхүүжүүлэхгүй. Концессийн гэрээгээр бариад, буцааж олгоно. Түрээс нь мөн тодорхой хэмжээний хуримтлал үүсгэнэ. Энэ нь яваандаа бизнесийн үйл ажиллагаа болох юм. Төр, хувийн хэвшлийн хослол юм.

 

 

-Түрээсийн үнэ зах зээлийн ханшаас хэр доогуур байх вэ?

 

-Одоогийн байдлаар тодорхой хэлэх боломжгүй. Орон сууцны барилга баригдаж эхлээгүй байгаа. Баригдаад ашиглалтад орох үеийн зах зээлийн ханшаар тогтооно. Гэхдээ аль болох доогуур ханшаар тогтооно.

 

 

-Хаана баригдах вэ?

 

-Газар бол байгаа. Гэхдээ байрлалыг нь хэлэх боломжгүй байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Dashdavaal:
10 aimagt dulaani stants barih yum yumchininaadtureeesiinornsuutsaa oron nutagt bariulaad todorhoihediig ni niisleliinger horoolloos shiljijochsonhundugch bolnoshuu dee ahmadiin tureesiinoronsuutsiiig zuvhen baga hangai,baganuuurtbarivalzugeer dee
2018-12-17
...:
Төр яагаад иргэдийнхээ, хувийн компаниудын бизнесийг булааж аваад байдаг юм бэ? Төр байр бариж түрээслэвэл, түрээслэхийн тулд авсан байртай хүмүүс дампуурна, тэд 8 зээлтэй байраа авсан байж таараа. Ингээд төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл Америкын дампуурал Монголд давтагдана
2015-04-07
gomo monhoo:
Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ
2015-04-07