Рианна Ерөнхийлөгч болохыг хүсдэг
2015-04-07

Дуучин Рианна өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагаан ордонд Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар зочилсон билээ. Тэрбээр улаан өндөгний баяраар “Tidal” хэмээх шинэ дууныхаа клипийг “Youtube.com” дээр байршуулсан байна. Энэхүү дууг реппер Жей Зитэй хамтран дуулжээ.

 


Клип олонд хүрсний дараа дуучин бүсгүй Цагаан Ордоны индэр дээр зогсч буй зургаа байршуулаад “Би Ерөнхийлөгч болохыг хүсч байна” гэж жиргэжээ. Тэрбээр “Би энэ улсын анхны эмэгтэй өнгөт арьст Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Би улс төрд орохыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэсэн байна.

 


Өнгөрсөн сар реппер Кейни Уэст “Tidal” гэх шинэ брэндээ танилцуулж, ирэх сараас эхлэн бараа, бүтээгдэхүүнээ худалдахаар зэхэж байгаа юм.   Тус брэндийн дууг ийнхүү Рианна, Жей Зи нар дуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин