Д.Түвдэн агсны нэрэмжит уралдаан болно
2015-04-07

Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУМУяач Дамдинхүүгийн Түвдэн агсаны нэрэмжит уралдаан ирэх тавдугаар сарын 03-нд болно.

Уг уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг "Жирмийн цагаан хөтөл"-д зохион байгуулагдахаар болсон бөгөөд уралдаанд их насны морь уралдах аж.

Өдгөөгөөс 35 жилийн тэртээ буюу АХ-ын 80 жилийн ойгоор төрийн наадмын гурван түрүү хүртэж явсан Д.Түвдэн агсаны нэрэмжит наадмыг түүний үр хүүхэд, хамаатан садан болон "Морин Эрдэнэ" гал уяаны хамт олон гурван жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн наадмынхаа түрүү морийг 3 сая төгрөгөөр, аман хүзүүний морийг 2 сая төгрөгөөр, айргийн гурвын морийг 1.5 сая төгрөгөөр, айргийн дөрөв болон тавын морийг тус бүр сая төгрөгөөр байлах юм байна.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин