Охиныг хүчирхийлсэн этгээдийг хайж байна

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт найман настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Одоогоор охины биеийн байдал тааруухан, мэс засалд орж байна гэж эх сурвалж мэдээлэв. Харин гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Гэмт этгээд охиныг хууран, дагуулан явсан дүрс нь ойролцоох дэлгүүрийн камерт бичигдсэн байсан" гэнэ.
Урин дулаан цаг ирж бага насны хүүхдүүд гэр, сургуулийн замдаа ганцаараа зорчих болсон энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ