Шинэ зоос зах зээлд гарлаа

img

Энэ онд аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой тохиож байна. Ялалтын ойд зориулсан зоосыг Кипр улсын “Qualton trading ltd” компаний хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргасан  байна.

 

Манай улсын хувьд өнгөрсөн оноос өнөөг хүртэл 20 төрлийн зоос гаргаад байгаа ажээ.

 

 Манай улсын 2012 онд үйлдвэрлэсэн 15,5 гр жинтэй “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон олон улсын дурсгалын зоосны наймдугаар уралдаанаас “Оны шилдэг зоос”, “Шилдэг технологи”, 2014 онд Испанийн эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос”, 2015 онд Берлиний дэлхийн мөнгөний үзэсгэлэнгээс  “Хамгийн шилдэг зоос” шагнал хүртжээ.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Оросоор бичдэг нь ч юу вэ дээ
2015-04-09
Зочин:
Агуаа их ялалтын 70 жил гээд төрөлх хэлээрээ биччихэж болдоггүй юм уу ? Энэ чинь оросын биш манай Монголын улсын мөнгөн тэмдэгт юм байгаа биз дээ ????
2015-04-07
Зочин:
цуглуулагч нарт зориулсан хэдхэн ширхэг ийм үнэтэй зоос гаргах юм даа. Гүйлгээндээ зоосон мөнгөгүй манайх шиг ийм балай улс байдаг юм уу?
2015-04-07