Зайсанд байршилтай хорих ангийн барилгыг худалдана
2015-04-07

Хотын А зэрэглэл буюу Зайсанд байршилтай 5.3 га газар бүхий Хорих 401, 411 дүгээр ангийн 29 нэрийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдахад цөөхөн хоног үлджээ.

 

Дуудлага худалдаа энэ сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдах юм байна.

 

Ашигтай байршил алт шиг үнэтэй болсон өнөө үед энэхүү барилга байгууламжийг сонирхох хүмүүс цөөнгүй байгаа аж. Дуудлага худалдаагаар олсон мөнгийг төвлөрсөн хорих ангийг барих ажилд зарцуулах юм байна.

 

П.Наран

           

Shuud.mn
Сонин хачин