ХАА-н бирж 986 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
2015-04-07

Хөдөө  аж  ахуйн  гаралтай  бараа,  түүхий  эдийн  бэлтгэлийн  тогтолцоог  олон  улсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээр бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Биржээр ХАА-н  гаралтай бараа, түүхий эдийг арилжсанаар  зах зээл дээр бодит үнэ ханш тогтож,  түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын  ахиц  гарч буй. Тус  бирж  нь  2013 оны  дөрөвдүгээр сарын 5-ний өдрөөс эхлэн энэ сарын 2-ны өдрийг  хүртэл нийт 348 удаагийн арилжаа зохион байгуулсан байна.

 

Тодруулбал, 10 200 тонн хонины ноосыг 17.6 тэрбум, 2126  тонн тэмээний ноосыг 10.6 тэрбум,  12613 тонн ноолуур 881.2 тэрбум, 27447 тонн тосны ургамал 21.9 тэрбум төгрөгөөр арилжжээ. Мөн 2415 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр,  878 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь нэг сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hunees asuugaad ariljaa hiideg genlee tanait heden tonn nooluur baigaa be gej asuugaad nuguu hun ni baragtsaagaar ted gej heleed bichuuldeg tegeheer ene toonyyd hudlaa too shuu manai uls yagaad hugjihgui baina gevel ene humuus ajilaa unencheer hiihgui baigaa uchiraas
2015-04-08