Б.Батцэнгэл ДАШТ-д өрсөлдөнө

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-23-ны өдрүүдэд АНУ-ын Денвер хотноо болно.
Тэмцээний мастер ангиллын 93 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Батаагийн Батцэнгэл оролцохоор боллоо.
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хэдхэн хоногийн өмнө шигшээ багаа бүрдүүлжээ. Манай тамирчин Б.Батцэнгэл энэ сарын 13-нд АНУ-ыг зорих юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ