Эрүүл, аюулгүй хүнсийг хоёр зүйлээр тодорхойлдог
2015-04-07 18:08

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Жил бүрийн энэ өдрөөр дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлийг онцлон олон нийтэд түгээдэг.

Энэ жилийн хувьд аюулгүй хоол хүн уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр болсныг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийнхэн эмчлүүлэгсэд болоод үйлчлүүлж байгаа иргэдэд сурталчилан таниуллаа.

 

Эмч нарын хэлж буйгаар эрүүл аюулгүй хүнсийг хоёр зүйлээр тодорхойлдог байна. Нэг талаар элдэв төрлийн химийн хольцгүй, байгалийн органик бүтээгдэхүүнийг хэлдэг бол нөгөөтэйгүүр хүсний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхээс аюулгүй хүнс, эрүүл хоололт гэдэг ойлголт бий болдог аж.

 

Хүмүүс өнөөдөр шим шүлттэй шинэ ногоог хэрэглэгчид сонгож чадаж байгаа ч түүнийгээ хүнсэндээ ашиглагдахдаа хор болгож байгааг мэргэжлийн эмч нар сэрэмжлүүлж байна. Чихрийн шижин, ходоодны шархлаа зэрэг өвчлөлүүд зөв хоололт, эрүүл хүнснээс үүдэж бий болдог. Монголчуудын дунд энэ төрлийн өвчлөлүүд зонхилж байгаа учраас эрүүл аюулгүй хүнсний цогц ойлголт иргэдэд дутагдаж байгаа гэж тодорхойлов.

 

Гол нь хүнсний бүтээгдэхүүний онцлогт нийцүүлэн бэлтгэн хүнсэнд хэрэглэх учиртай ч шим тэжээлийг алдагдуулан зөвхөн гэдсээ дүүргэх гэж хүнс бэлтгэж байгаа буруу жишигтэй. “Манайхан жигнэх гэдгийг зөвхөн усаар жигнэх гэж ойлгодог.Тэгвэл махыг жигнэхдээ өөрийнх нь шим шүүсээр жигнэж болговол илүү их шим тэжээлийг хүний биед өгдөг. Тугалган цаасанд махыг ороож шарах шүүгээ эсвэл грилльд болгох нь шууд бус жигнэх энгийн арга гэдгийг Гуравдугаар эмнэлгийн эмчилгээний хоол судлалын тасгийн эмч нар өвчтөн, үйлчлүүлэгчдэд тайлбарлаж байсан.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин