Өвөрмонголд болсон жагсаалыг хүчээр тараажээ
2015-04-08

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засаг орны өмнөд нутгийн Найман хошууны Даачин-Тал суурингийн оршин суугчид химийн хаягдал цэвэрлэх байгууламж барихыг эсэргүүцэж, жагсчээ. Тус жагсаалыг тараахын тулд 2000 гаруй цагдаа, хүчнийхэн ирсэн хэмээн Хятадын “China daily” сонин мэдээллээ. Иргэд энэ сарын 4-нөөс эхлэн жагссан бөгөөд гурав дахь өдөр нь тараажээ. Жагсаалд ойролцоогоор 1500 гаруй иргэн оролцсон гэв.

 

Энэхүү жагсаалыг мэдээлсэн болон жагсагчдыг өдөөн турхирсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хатуу хариуцлага тооцохоо Бээжингийн удирдлагууд сануулсан учир жагсаал болсон газар жагсагчид болон цагдаа нараас өөр хүн байгаагүй гэнэ. Хүний эрхийг хамгаалах Өмнөд-Монголын төвийнхөн жагсаалын үеийн зургийг нь авч, дүрс бичлэг хийж, олон улсын байгууллагууд руу илгээн, тусламж хүсчээ. Бичлэгт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашигласан нь тодорхой бичигдсэн юм. Мөн эсэргүүцэл үзүүлсэн хүнийг шууд буудаж байгаа нь бичигджээ. Жагсаалын сүүлийн өдөр цагдаа, жагсагчид хоорондоо мөргөлдөж, 100 гаруй хүн гэмтсэн байна. Шархтсан хүмүүсийн нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан тухай Хүний эрхийн холбооноос мэдээлсэн аж.  Гэрчүүдийн мэдээлснээр цагдаа нар резинэн сумтай буу болон даралттай ус ашиглаж, хүч хэрэглэжээ. Цагдаа нар жагсаал зохион байгуулсан, олныг өдөөн турхирсан гэх үндэслэлээр 54 хүнийг баривчилжээ.

 

Ирэх онд Найман хошууны Даачин-Тал гэх газар химийн хаягдал цэвэрлэх байгууламж, үйлдвэр барихаар болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Za daa sonin ym ch bish bn:
Ene bol yu ch bish baihoo! Mongold iim yum bolood bgaa yum chin hytad bol oilgomjtoi sdee!
2015-04-08