Төв замын цас мөсийг цэвэрлэж байна
2015-04-08

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, 7 механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. 

Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, Намянжү, Дорж, Монель, Дарь-эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан өлгий,Улиастай,Хужирбулан, Баянзүрхийн товчоо, Айдас, Морин, Эмээлт, Баруунтурууны даваанууд, Баянхошуу, Хилчин, 7, 21-р хорооллууд, Зурагт, 22-ын товчоо чиглэлийн замуудад нийт 70 гаруй тонн бодис цацсан.

Харин өчигдөр Сөүлийн гудамж, 1-р сургууль, Баянзүрхийн товчооны замд 2тн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийлээ. Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!